Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд) 41.717 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 327 хэргийг хүргүүлсэн байна. 

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх: 

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт иргэн А нь хууль бусаар мод бэлтгэж, улмаар тээврийн хэрэгслээр тээвэрлэн 2.732.214 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд  Увс аймгийн нутаг дэвсгэрт иргэн “А” нь хууль бусаар 1.559 м.куб нойтон “Улиас” мод бэлтгэж 619.355 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Түүнчлэн энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь хууль бусаар бэлтгэсэн 10 ширхэг бөөрөнхий “Нарс” модыг тээврийн хэрэгслээр тээвэрлэн 386.782 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Таны сурталчилгаа