Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд) 41.717 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 327 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 141, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, бусад 11 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 104.721 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 104.604 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 103.900 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 704 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.155, Танхайрах 115, Хүний биед халдах 326, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 172, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 100.306, бусад 1.530 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 79 иргэнд 23.700.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 172 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 90, сураггүй алга болсон хүн 66, шүүхээс даалгасан хүн 128, зөрчил үйлдсэн этгээд 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Таны сурталчилгаа