Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд Японы бурхны шашны Нанзоё хийдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичигт:
• Буддын шашны хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллах
• Шашны аялал жуулчлал хөгжүүлэх замаар лам нар болон сүсэгтэн олны хоорондын харилцааг хөгжүүлэх боломжуудыг олгох
• 2 орны лам нар харилцан зорчиж, хийдүүдийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох
• Шашин соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах зэргийг тусгажээ.