Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8% нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байна.
Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60%-ийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл:
1639 багийг шилэн кабелаар холбоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо бий.
Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 станц байгуулах шаардлагатай ба хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болно.
Жил бүрийн ашиглалтын зардал 1.7 их наяд төгрөг зарцуулахаар байна.
Монголчууд бид гаднын хиймэл дагуулын түрээсэнд 1 жилд 9.6 сая доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая доллар төлнө.
Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.
NikeHault
2024-11-02
darkmarkets <a href="https://mydarknetmarketlinks.com/ ">darknet market list </a> darkmarket url