Цаг үеийн мэдээ

Энэ оны 10-р сарын 21-нд G-Dragon-ий албан ёсны фен хуудсанд “хараас ч илүү” хэмээн гарчигласан хар өнгийн пост оржээ. Энэхүү нууцлаг зураг түүний эргэн ирэлтийг илэрхийлж байгаа хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байна.

Зарим шүтэн бишрэгчид нь зургийг илүү гэрэлтүүлж үзээд “Ачаалж байна...Явц:10%” гэсэн үг гарч ирсэн нь түүний эргэн ирэлтийн мэдээ гэсэн таамаглалыг улам нэмэгдүүлжээ.

Үүний өмнө 10-р сарын 8-нд, түүний агентлаг Галакси Корпорац G-Dragon-ийг урлагтаа эргэн ирэхээр бэлдэж байгаа ч, хэзээ гэдэг нь тодорхой шийдэгдээгүй байгаа гэж мэдэгдсэн. 

Эх сурвалж: soompi.com

Таны сурталчилгаа