Цаг үеийн мэдээ

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам 2024 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо болно.  

Энэхүү наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2024 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй 2 шүлгээ 2024 ОНЫ 11-Р САРЫН 20-НЫ 20.00 ЦАГААС ӨМНӨ 

- МЗЭ-ийн цахим шуудангийн [email protected] хаягаар илгээх буюу  

- Монголын Зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж ирүүлээрэй! 

“Болор цом 42” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна. 

Наадамд оролцох бүртгэлийн хураамж- 20.000 төгрөгийг /МЗЭ-ийн ХААН банк 5427178096, Төрийн банк 100000138682 тоот дансанд нэр, утасны дугаараа бичин/ тушааж. баримтыг хавсаргана. 

“Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг 2024 оны 11-р сарын 22-нд зарлах ба цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 2024 оны 11-р сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно. 

Наадмын талаар асууж тодруулах зүйл байвал МЗЭ-ийн цахим хуудас, Гүйцэтгэх захирлын Ажлын албаны 11-327964, 9915-7788 утсаар лавлана. 

Таны сурталчилгаа