Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани өнгөрсөн пүрэв гарагт өөрийн брэндийн 2025 оны хаврын цуглуулга болон өөрийн нэрэмжит шинэ барилгынхаа нээлтэд иржээ.
90 настай дизайнер тус хотод хүндэтгэл үзүүлэхийн тулд уг цувралаа "In Viaggio" (Аян замд) хэмээн нэрлэсэн гэв.
Park Avenue Armory-д болсон шоуг нээж, богино шаргал хүрэм болон өмд өмссөн эмэгтэй загвар өмсөгч бараан гуталтай гарч ирсэн бөгөөд араас нь үүдний манаачийн хувцас өмсөж, чемодан барьсан эрэгтэй загвар өмсөгч гарав.
Үүний дараа шаргал, саарал өнгийн хувцасны сонголтууд гарч ирсэн. Мөн эрчүүдэд зориулсан гялалзсан костюм, эмэгтэйчүүдийн сул хүрэмтэй өмд, цамц бүхий загварууд байлаа.
Дизайнер Армани шоуны өмнө “Нью Йорк миний төсөөллийг гүнзгийрүүлсэн олон кинонуудтай холбоотой хот. 1930,40-өөд онд энэ хот ямархуу байсан талаар төсөөлөх нь надад урам зориг өгдөг. Би шинэ цуглуулгадаа энэ санаагаа шингээсэн” гэв.
Жоржио Армани 1975 онд брэндээ үүсгэн байгуулсан юм. Тэрээр хоёр эсвэл гурван жилийн дараа тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байгаагаа ням гарагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Эх сурвалж: reuters.com