Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-22-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч хонох тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 21-ний 20:00 цагаас аравдугаар сарын 22-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа