Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед иргэнээс "Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна" гэх гомдол мэдээллийг ирүүлснийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн залуусыг эрэн сурвалжилж байна.