Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг зогсооно.
Монгол Улсын Эрчим хүчний сайдын А/209 тоот тушаалын дагуу халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож, 2024-2025 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зогсооно. Тухайн заасан хугацаанд техникийн нөхцөлийн хүчинтэй хугацааг сунгуулах болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудаас бусад техникийн нөхцөлийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхгүй болно. Дээр дурдсан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авахгүй байх, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй болохыг мэдэгдэж байна.