Тавантолгой түлш ХХК-ийн шуурхай хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд:
- Зүүн үйлдвэрийн II цехийн ачааллыг нэмэгдүүлэх,
- Түлшний чанартай холбоотой гомдол мэдээллийг нэгтгэж Захирлын зөвлөлийн хуралд танилцуулан гомдол шийдвэрлэх журам, актлах журмыг боловсруулах,
- Шахмал түлшний түүхий эд мидлингийг Энержи ресурс ХХК-аас 250 мянган тонныг нэмэлтээр авах гэрээ байгуулахыг үүрэг болгожээ.
Нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 86'845 тонн шахмал түлшний нөөцтэй байна.