Өнөө өглөөний /2024.10.22/ цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон.
Үүнээс хамгийн их нь Завханы Цагаан-Чулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 18.0 см, Баянхонгорын Баянбулагт 16.0 мм, Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуутад 14.0 см, Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0 см, бусад хэсгээр 0.0-12.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ