Өмнөд Солонгосын ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насныхан байна. Ингэснээр тэдний хөдөлмөрийн зах зээлд эзэлж буй хувь 50-аас 59 насныхныг давжээ. Энэ нь тус улсын хүн ам зүйн хурдацтай хөгшрөлтийг харуулж байгаа хэрэг.
Энэ сарын эхээр дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллагууд зарим ажилчдынхаа тэтгэврийн насыг 60-аас сунган 65 болгосны дараа тус улсын тэтгэврийн насыг уртасгах талаар маргаан өрнөөд байна.
Солонгосын Статистикийн хорооны өнгөрсөн сарын судалгаагаар 60 болон түүнээс дээш насны ажиллах хүчний тоо түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд буюу 6.74 саяд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 272 мянгаар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: The Korea Times
Saraa
2024-10-22
Omhii solongoscuuud hogshirch uheh gj bga hun amtai bj zaluuchuud in zugaa tsengel hoohoos oor shidgui baij ajil hiihee4 ochson ulsuudaa ad uzej,dotroo bgag in barij horij bhaar bgaa baidlaa huleen zowshooroof awah tatwar suutgalaa awaad deed tal in 3 saraas hetruulehgui bhad tanaid harlaj uldehguigeer zaw zaigaaraa ajlig chin irj ochin hiigeed ogchih ochnoon hun bna,,ta nart ch bidend ch ashigtai uul in,,ternees hen tanai ulsad yr huuhed eh ornoosoo hol udaan baihig husehew dee,oir oirkhon cholootei orj gardag bol hen ch harlaj olon jil olon olon ger bul ur huuhed onchrohgui ali ali taldaa sain yumsan