Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяраас тодрууллаа.
-Фукуок аралд 15 хүнтэй баг судалгаа хийхээр очсон гэх мэдээллийг тодруулахгүй юу?
-Асуудлыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын төсөв захиран зарцуулж байгаа хүнтэй ярих нь зөв байх. Ёс зүйн хувьд явсан томилолтын доторх агуулга үнэхээр хэвлэл мэдээллээр яваад байгаа шиг, зарим хүмүүсийн шуугиад байгаа шиг тийм амралтын зорилгоор явсан бол нягталж байж асуудлыг ярих байх.
-Таны эрхлэх хүрээний асуудал биш хэрэг үү?
-Төсвийн хянан зохицуулагч нь хэрэгжүүлэх газрын дарга гээд тусдаа хүн байгаа.
-Таны үндсэн чиг үүрэг юу вэ. Сүүлийн үед төсвийн хяналтгүй зарцуулалт, шилэн дансны мэдээлэл гарч байна шүү дээ?
-Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар буюу Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Нэг жил хагасын өмнө байгуулагдсан. Энэ байгууллагын үндсэн зорилго нь төрийн албаны буюу төрийн захиргааны байгууллагаас нутгийн захиргааны байгууллага хүртэл бүх байгууллагуудад санхүүгийн үйл ажиллагаанаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилготой байгууллага гэж ойлгож болно.
-Хянан шалгах үйл ажиллагаанд таны зүгээс оролдлого хийхгүй гэсэн үг үү?
-Би холбогдох хүмүүстэй нь уулзъя гэж бодож байна. Үнэхээр та хэд зугаалах гэж явсан юм уу, эсвэл туршлага судлах гэж явсан юм уу гээд. Нягтлаагүй байж би хэн нэгэн хүнийг буруутгамааргүй байна. Зөвхөн сошиал мэдээллээр дүгнэж, үндэслэж шийдвэр гаргах нь үндэслэлгүй л дээ.
-Хэзээ уулзах юм бол?
-Тайлангаа дотоод журамдаа заасан хугацаанд тавих ёстой. Вьетнамын төрийн байгууллагуудтай уулзсан сургалт семинар нь хэр үр дүнтэй байсан тэр тайланг нь үзэж байж болно.
-Төсвийн тухай хуульд хяналт тавих үүрэг нь танд байгаа биз дээ?
-Урсгал зардлын хувьд Сангийн яам төсвөө хянаад явах үүрэгтэй. Засгийн газрын хяналтын тухай хуулиас харвал заалтууд нь бүгд чиг үүрэг заагаад өгчихсөн байгаа.
-Тэгэхээр төсвийн мөнгийг зөв зохистой ашиглаж байна уу гэдэгт хяналт тавихгүй гэсэн үг үү?
-Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын явц болон бусад үйл ажиллагаанд нь Ерөнхий сайд болон миний биеэс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хяналт шалгалт хийж болно гэсэн заалт байгаа.
-Та төсвийн мөнгөөр өрөөндөө тавилга авсан байсан?
-Би биш ээ. Бүтнээрээ энэ байгууллага өөрөө шинэчлэл хийсэн. Би та хэдийг албан байгууллагадаа нэг уръя гэж бодож байгаа. Би ганцаараа тэр газарт суугаагүй. Төрийн алба, ажилчид 150 хүний орон тоотой байгууллага. Энэ байгууллагад сүүлийн хэдэн ч жил юм гар хүрээгүй юм билээ. Ажилчид маань өөрсдийнхөө боломжоор засаж байсан.
-Заавал тийм үнэтэй тавилга хэрэгсэл авах шаардлагатай байсан уу. Заавал гурван ширхэг старлинк байж байж хяналт хэрэгжих юм уу? Жишээ нь 12 сая төгрөгийн хөшиг байсан.
-Ганц хөшиг биш байлгүй. Доторх деталь юмнууд дээр нэг өрөөний хөшиг үү, бүх байгууллагын хөшиг үү. Нягтлах хэрэгтэй л дээ.
-Өрөөний тохижилтын асуудлаар та бүхэн санал оруулаад хийсэн юм биш үү?
-Санал оруулах юу байх вэ дээ. Байгууллагын барилга байгууламж нь жаахан хуучирсан учраас бага багаар урсгал зардал асуудлууд шийдэх юм байгууллага болгонд л байдаг байлгүй дээ. Нарийн яривал гадаад томилолтын зардал ч гэсэн төрийн бүх байгууллагуудад байгаа шүү дээ.
-Засгийн газрын 100 хоног удахгүй болно. Таны хувьд хийж хэрэгжүүлсэн ажил бий юу?
-Хугацаа нь болохоор тайлангаа тавина. Явцыг бол би хянаад явж байгаа.
2024-10-23
Олон жилийн туршлага байна даа :... аятайхан зураг тайлан бэлдчихгүй яахав..... Ер бидэнд гадаадаас сурах юм байхгүй..... чухам л дотоод гадаадын супер сургууль төгсөцгөөсөн. ажлын туршлага хулгайн туршлагаар гаргууд хүмүүс шүү дээ
DR. ADITYA
2024-10-23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
2024-10-23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00