Цаг үеийн мэдээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой “Монгол генералын өдөр”-ийг угтан өнөөдөр /2024.10.23/ хошууч генерал М.Ганболдыг урьж, алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Дэлгэрсайхан, Төмөр замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар болон ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Уулзалтаар хошууч генерал М.Ганболд алба хаагчдад өөрийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцсон юм.

Хошууч генерал Маньбадрахын Ганболд нь цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа 18 жилд нь Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Таны сурталчилгаа