АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт энэ өдрүүдэд буюу 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд болж байна. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад бусад улс орны Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын хэлэлцэж байна.