Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Тодруулбал: Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилт, тоглоомын талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууслаа.
Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 106.4 м x 54.4 м хэмжээ бүхий төмөр бетон карказан барилга юм.
Цэцэрлэгийн барилга нь зоорьгүй 2 давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.