Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 560 гаруй өрхийн гэр, сууцны галын аюулгүй байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж хүргэлээ.
Өдөрлөгт нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, УБЦТС ТӨХК, Дэлхийн зөн Монгол ОУБ, дүүргийн Улаан загалмайн хороо оролцлоо.