Нурж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг засварлалаа. Тодруулбал:
Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Сүнжингранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн 70 м хэсэг
Баянгол дүүрэг хоёрдугаар хороо, Баруун Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн 30 м хэсэг;
Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт, Дунд голын эргийн хамгаалалтын 60 м барилгын өргөтгөл шинэчлэл, засварын ажлыг тус тус гүйцэтгэлээ