Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Африкийн бүс нутгуудад үерийн гамшиг ихсэж байгааг эрдэмтэд лхагва гарагт мэдэгдэв. Уг цаг уурын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэв.
Дэлхийн дулаарлаас болж Нигер болон Чад нуурын сав газарт энэ жил улирлын чанартай аадар бороо 5-20 хувь ихэссэн гэж уур амьсгалын өөрчлөлт болон эрс тэс цаг агаарын хоорондын уялдааг судалж буй Дэлхийн цаг уурын төлөв байдлын эрдэмтэд мэдэгдлээ.
Тэд дулаарал үргэлжилсээр байвал жил бүр ийм хүчтэй хур тунадас орох магадлалтай гэв.
НҮБ-ын тусламжийн агентлагийн мэдээлснээр энэ жил Баруун болон Төв Африкт үерийн улмаас 1,500 хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн дүрвэсэн байна.
Эх сурвалж: reuters.com