2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т осол гарсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.
-Өчигдөр юу болсон юм бэ?
-Дэд станцад гэмтэл гарсан. Шуурхай инженер техник, цахилгааны ажилтнууд ажиллаж гэмтлийг зассан. Үйлдвэрлэлд нөлөөлөөгүй. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.
-Нэг хүн гэмтсэн гэх мэдээлэл байна?
-Хүн бэртэж гэмтээгүй гэв.
2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн цахилгааны дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн элегаз таслуур гурван хэсэгт гэмтэл гарч, газардуулгын хамгаалалтаар цахилгаан тасарсны улмаас үйлдвэрийн цахилгаан хангамж түр хугацаагаар тасалдсан.
Уг гэмтлийг Цахилгааны алба, Инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн шуурхай баг богино хугацаанд засварласнаар үйлдвэрийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжиж, үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжиллээ.
Гэмтлийн бүсэд ажиллаж байсан ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байв” гэжээ.