Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд Монгол-ЦТБХГБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын чухлыг онцолж, цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.