ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилттай танилцлаа.
Энэ жил агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангиас тус бүр хоёр алба хаагч нийт 6 алба хаагч хоёр долоо хоногийн хугацаатай өндрөөс аврах ажиллагааны сургалтыг БНФУлсын өндрөөс аврах ажиллагааны үндэсний сургалтын төвийн зааварлагч багш ахмад Нивиерэ Жейн-Францис, ахмад Маурис Габриел нарын удирдлага дор зохион байгуулж байгаа юм.
Нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдыг чадавхжуулах, ажиллагааны бэлтгэл бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм.