О.Эрдэнэ-Өрнөх нь 1982 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засгийн онолын магистр, Английн Засгийн газрын тэтгэлгээр Йоркийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистраар тус, тус төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дональд Рамсфелдийн нэрэмжит тэтгэлгээр тус улсад суралцсан өндөр боловсролтой, оюунлаг төлөөлөгч юм.
2021-2023 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байв.