Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын 80 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.