Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт байшингийн дээвэр хэсэг шатаж байна гэх дуудлагыг 10:49 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 8х10 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ бага зэрэг угаартсан байдалтай байсныг Ханбогд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.