Цаг үеийн мэдээ

“Авто замчдын баяр”-ын арга хэмжээ өнөөдөр 10:00 цагаас “Корпорэйт Конвеншн Центр”-т  эхэлж, ажил үйлсээ дүгнэсэн, алс хэтээ төлөвлөсөн ажил хэрэгч байдлаар үргэлжилж байна. Баярын хуралд авто замын салбарт ажил амьдралаа зориулсан ахмад үеийнхэн, бүтээн байгуулалтын их ажлыг ид цогцлоож буй дунд үеийнхэн, ирээдүйд авто замын салбарт хүч түрэн орж ирж улс орны хөгжлийг түүчээлэх оюутан залуус, инженер техникийн мэргэжлийн сонирхон сонгож буй ахлах ангийн сурагчид гээд өнөр олуулаа хүрэлцэн иржээ. 

Түүхт 95 жилийн хугацаанд авто замын салбарынхан 10 мянга орчим км авто зам, 17 мянга орчим урт метр төмөр бетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсныг Зам, тээврийн яамны удирдлагууд онцолж байлаа.  

2024 онд 1000 гаруй км авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мөн дуулгав.

Таны сурталчилгаа