Монголын орон сууцны ирээдүй ямар байх бол?
Бид дэлхийн жишгээр орлогод нийцсэн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж чадах уу?
Орон сууцны хүртээмж хэзээ сайжрах вэ?
Амины орон сууцанд зээл өгч болох уу?
Ногоон барилга гэж юу вэ? гэх мэт маш олон асуултад хариулт өгөх олон улсын форум энэ сарын 28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсад анх удаа орон сууцжуулах бодлогыг тодорхойлогчид, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, экспертүүд, орон сууц болон хот төлөвлөлтөд шинэ технологи нэвтрүүлэгчид, нийлүүлэгчид нэг дор цуглан монголын хөрсөнд тохирсон орон сууцжуулах бодлогыг хэлэлцэж байгаагаараа энэхүү форум онцлог юм.
“Монголын орон сууцны ирээдүй 2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж байна.
Урилгаар Дэлхийн банк болон Индонез улс, Египет улсуудын хот төлөвлөлт, орон сууцжуулалтын асуудал эрхэлсэн төлөөлөгчид оролцож, улс орнуудын туршлагыг хуваалцах болно.
Уг арга хэмжээ 2024 оны 10 сарын 28-нд Шангрила зочид буудалд болно.
Johnnygep
2024-10-27
Ищите в <a href=https://google.ru/>гугле</a>
Johnnygep
2024-11-05
Поиск в <a href=https://google.ru/>гугле</a>