Хятадад сурч буй оюутнуудын данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улс руу гуйвуулсан гэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
Б.Батцэцэг: "Шанхайд суралцаж байгаа оюутнуудын хятадад хэрэглэж байгаа данс руу хятад хүмүүс мөнгө шилжүүлж тэрийг нь монголд гуйвуулж гаргаж өгсөн юм шиг байгаа юм. Үүнтэй холбоотойгоо Гадаад харилцааны яам Бээжин дэх элчин сайдын яам болон Шанхай хотод байдаг ерөнхий консулын газар олон нийтийн хэвлэл мэдээллийн газруудаар дамжуулан Хятадад сурч байгаа оюутнуудыг ийм залиланд өртөж магадгүй гэсэн үүднээс сэрэмжлүүлэг өгсөн. Уржигдар миний авсан мэдээллээр хоёр оюутан байсан" гэв.