2024 оны 10-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Тууштай хүмүүс л зорилгоо биелүүлдэг. Өнөөдөр таны урагш тэмүүлсэн хүсэл эрмэлзэл амжилт авчирна. Гэхдээ од эрхсийн таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Ямар ч үед эхлүүлсэн ажлаа дутуу орхихгүй байхыг зөвлөж байна. Таны мэдлэг оюуныг бодитойгоор ашиглах нэгэн гарч ирж магадгүй.
Үхэр: Шийдвэрлэхэд их цаг хугацаа, эрч хүч шаардагдах төвөгтэй асуудал үүсэж магадгүй. Зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Гэхдээ таны хувьд ашигтай уулзалт болно. Өөрийн бусдыг татах чадвараа ашиглан шинэ түнш олж чадна. Харин хайр дурлалын харилцаанд хэт мэрийж, өөрийн санааг биелүүлэх гэсний хэрэггүй.
Ихэр: Хамтран ажилладаг хүмүүсээ илүү ихээр таньж мэдэх боломж гарна. Бусдын дотоод сэтгэлийн гүнд нэвтрэхийг хичээнэ. Энэ нь танд тайвшрал, итгэлцэл авчирна гэж үзнэ. Шинжлэх ухааны салбарт ололт амжилт ихтэй байж мэднэ. Мөн уран бүтээл туурвих ажил ч ахицтай байна. Амьдралын гол зорилго чиглэлээ зөв олж чадвал таны зам дардан байх болно.
Мэлхий: Аялал зугаалгаар явж амралтын өдрийг гэр бүлээрээ идэвхтэй өнгөрүүлнэ. Хүүхдүүдийн идэвх чармайлтыг нэмэгдүүлж, бие даан ажиллах боломжийг олгох нь тэдэнд амьдралын утга учир, баяр жаргалыг мэдрүүлнэ. Танд материаллаг зүйлс, эд мөнгө гэхээсээ илүүтэй сэтгэлийн жаргал, амар амгалан юу юунаас илүү хэрэгтэй байгааг мэдрэх болно.
Арслан: Энэ өдөр төлөвлөсөн үйл ажиллагаа таныг олон адал явдалтай учруулна. Сайтар бодож байж ойр дотнын хүнтэйгээ шийдвэр гаргаарай. Ажил амьдралын өөрчлөлт гаргах шинэ мэдээ мэдээлэл хүлээж авч магадгүй. Хэт ядарч, ажлын ачаалал авснаас үүдэлтэй мэдрэлийн ядаргаанд орж мэднэ. Хамтрагч түншүүд таны зарим нэг асуудлыг шийдэхэд тусална.
Охин: Итгэл хүлээлгэж байсан хүн амьдралд тань нөлөөлж болохуйц, тодорхой байр суурь эзлэхүйц байж чадахгүй байх. Та өөрийн эрхэлсэн ажилдаа ур чадвараа харуулж, байр сууриа бэхжүүлж чадахаас гадна хайр сэтгэлийн харилцаанд амжилт олох болно. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол хойшлуулах хэрэггүй.
Жинлүүр: Од эрхэс таныг тэсвэр тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэн нэгэн хүний буруу явуулгад өртөж, таатай харилцаагаа муутгаж мэднэ. Хайр дурлалын харилцаанд таалагдсан хүнийхээ анхаарлыг татах гэж нэлээд хичээх ч эцэстээ таагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Романтик болзоогоор сэтгэлээ илчилнэ гэж төлөвлөх хэрэггүй.
Хилэнц: Сэтгэл санаа тавгүй, юу ч хийхийг хүсэхгүй байх үе ирнэ. Урьд урьдынхаас илүүтэй сул дорой байх нь таныг алдаа гаргах, буруу алхам хийхэд хүргэх магадлалтай. Хөнгөмсөг, тааламжгүй хүмүүсийн нөлөөнд автах, буруу шийдвэр гаргах зэргээс сэргийлэх хэрэгтэй. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна.
Нум: Өөртөө болон ойр дотнын гэр бүлийнхэндээ зориулж багахан хэмжээний баяр, хүлээн авалт зохион байгуул. Аялж зугаалах, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах зэргээр бүхий л өдрийг сайн сайхан, баяр баясгалантай өнгөрүүл. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрийгөө бүрэн зориулахад танаас нэг их хүч шаардахгүй байх.
Матар: Таныг хүндэлж, сонсдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол итгэлийг нь алдах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрээ эргэж харахад хүрч магадгүй. Санхүүгийн байдалдаа дүгнэлт хийж, тооцоотой байх нь ирээдүйд үүсэж болох эрсдэлээс сэргийлнэ. Олон шинэлэг санаа толгойд эргэлдэж байвч бодитоор барьж авах зориг дутна.
Хумх: Уян хатан зан чанар цаашдын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Өөрт оногдсон ажлаа зоригтой барьж авч чанартай гүйцэтгэхийг хичээ. Хувийн амбиц хөөх, өөрийгөө хэт дөвийлгөх зэрэг нь энэ үед тохиромжгүй тул өөрийгөө сайн хяна. Зарим нөхцөл байдлаас болж хичээл зүтгэл тань талаар болж магадгүй. Өөрийн хүсэл сонирхолдоо цаг зав гаргаж ая тухтай орчныг бүрдүүл.
Загас: Ойр дотнын хүмүүстэйгээ хамт буяны сайн үйлсэд гар бие оролцоно. Таны үг, үйлдэл эргэн тойрны олон хүнд үлгэр дуурайлал болж чадна. Энэ өдрийг бүхэлд нь хайр нигүүлслийн өдөр болгож хувиргах боломж гарч магадгүй. Харин эрсдэлтэй үйлдэл хийхэд тохиромжгүй байна. Олон хүнтэй газар анхаарал болгоомжтой яваарай.