“Бие даалтын долоо хоногоор багш нарт цалин тооцохгүй” гэх мэдээлэл нь худал хэмээн Боловсролын яамнаас мэдэгдлээ.
Мөн багш, ажилтнуудыг бухимдуулах уг худал мэдээллийг түгээж, олон нийтэд ташаа ойлголт өгөхгүй байхыг уриалж, бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна гэлээ.