Цаг үеийн мэдээ

Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ амжилтад хүрэх замдаа АНУ, Энэтхэг, Казахстаны бөхийг ялжээ.
Ч.Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин юм.

Таны сурталчилгаа