Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул БНСУ-д ажиллаж, Сөүлийн гэр бүлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон. Үүний хүрээнд гэр бүлийг дэмжих төвүүдийг байгуулахаар загварыг гаргаж байна.
БНСУ нь Гэр бүл, эмэгтэйчүүдийн яамтай. Үүнд БНСУ бол хамгийн сайн жишиг болсон улс юм. Гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ ААВУУДЫН ХӨТӨЛБӨР-ийг чухалчилж хэрэгжүүлдэг юм байна.
Нярай хүүхэдтэй аавууд, сургуулийн насны хүүхэдтэй аавуудад зэргээр төрөлжүүлж, харилцааны хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлдэг.
Мөн эхнэр, нөхрийн эрүүл харилцааг эрхэмлэх, бүх хүүхдэдээ эрх тэгш боловсрол олгох, хүний эрхийн мэдрэмж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сэтгэлзүйн зөвлөгөөг гэр бүлийн гишүүн бүрд зориулан хэрэгжүүлдэг.
Үүнд иргэд нь сайн дураараа, 100 хувь үнэ төлбөргүй хамрагддаг. Мөн БНСУ-д 74 мянга орчим олон соёлт гэр бүл байдаг. Тэр гэр бүлүүдээ ч сургалт, зөвлөгөөнд түлхүү хамруулдаг юм байна.