Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Монголд хийхээр болжээ. Мөн тэрээр дэлхийн топ 10-т байгаа ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн байгаагаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн бөгөөд уг тулаан нь бүсийн төлөөх тулаан байх магадлалтай гэв.