БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид сургалт, бэлтгэлдээ хамрагдаж, сургалтын төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 25-ны өдөр 5 километрийн явган марш, буудлагын анхны дасгал боловсруулж, онол, дадлагын мэдлэгээ бататгалаа.
Анхны буудлагын дасгал боловсруулах энэхүү төлөвлөгөө нь шинэ дайчдын итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлсэн чухал ажил болсон бөгөөд олонх нь онц мэргэн буудаж эрч хүч, урам зориг авлаа.
Дорнод аймгаас татагдан ирсэн байлдагч Л.Мөнхзориг, У.Эрдэнэцогт нар Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн явцыг үзээд хугацаат цэргийн алба хаахаар сэтгэл шулуудсанаа буудлагын үеэр он жавууддаа сонирхуулж, “Би цэрэг хүн” гэдгийг мэдрүүлсэн сайхан өдөр боллоо гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Шинэ дайчдыг буудлагын дасгал боловсруулах явцад ангийн Сургалтын төвийн офицер, ахлагч нараас гадна ангийн штабаас томилгоот бүрэлдэхүүн хяналт тавьж, аюулгүй ажиллагааг сахиулахад онцгой анхаарч ажиллалаа.