2024 оны 10-р сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зарим ажлыг хийхэд хүндрэлтэй асуудал үүсэж болзошгүй. Энэ өдөр ихэнх хүмүүс асуудлыг оновчтой шийдвэрлэж чадахгүй байх. Тодорхой хэмжээгээр биеийн болон оюун санааны ачааллаа бууруулах хэрэгтэй байна. Гэр бүлтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Олны хөлийн газраас аль болох холхон байгаарай.
Үхэр: Ахуй амьдралын аар саар саад тулгарч болохыг од эрхэс сануулж байна. Хэрэв эрсдэлтэй, өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол гарах үр дүнгээ сайтар тооцоорой. Ойр дотнын олон хүнээс зөвлөгөө авч болох ч бүгдийнх нь үгийг дага гэсэн үг биш шүү. Мөн аливаа ажил хэргээ явуулахдаа зөн совин, далдын хүчинд итгэх нь эрсдэлтэй байж мэднэ.
Ихэр: Амьдралын эрч хүч доогуур байх тул ажил төрөлд тань таагүй нөлөөлнө. Өнөөдөр оюун ухаан, сэтгэн бодох чадвар тааруу байна. Та эрүүл саруул байвал нөхцөл байдлыг мэдрэх чадварынхаа ачаар орчноо зөв дүгнэн ямар ч таагүй байдлаас гарч чадна. Буруу хандлагатай хүмүүсээс зайгаа барьж, таагүй нөлөөнд автахаас сэргийлээрэй.
Мэлхий: Гэнэтийн үйл явдал материаллаг байдал эсвэл таны байр сууринд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ мэт таагүй үйлдэл нь бүх зүйлээ эргэн харахад хүргэж магадгүй. Ямар ч асуудлыг шийдэхэд их эрч хүч, цаг хугацаа шаардана. Одоогийн нөхцөл байдлыг дутуу үнэлснээс болж буруу шийдвэр, алдаатай санаа гаргаж нэр хүндээ сэвтээж магадгүй.
Арслан: Ажил төрлийн асуудлаа энгийн байдлаар хөөцөлдөхөд тааламжтай өдөр. Найзнөхдийн шинэ санаа оноог анхаарлын гадна үлдээх хэрэггүй. Хийх үйлдлээсайтар тунгаан бодож чадваас ойрын ирээдүйд таныг томоохон амжилт хүлээж байна. Чөлөөт цагаараа цэвэр агаарт зугаалж, явган алхаарай.
Охин: Шинээр төвхнүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь хайрынхарилцаатай шууд хамааралтай байна. Амьдралын нарийн ширийн асуудлаа ганцаар үүрэх гэж хичээх хэрэггүй. Шаардлагатай бол ойр дотнын хүнийхээ зөвлөгөө, тусламжийг ав. Таны сонирхолтой давтагдашгүй байдал эсрэг хүйстнээ өөртөө татахад тусална.
Жинлүүр: Өөрийн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх үйлдэл хийнэ. Шийдвэрлээгүй хуучин асуудлаа зохицуулах хэрэг гарна. Ирээдүйгээ өөдрөгөөр харвал ихэнх үйл ажиллагаа тань амжилттай байх болно. Өөрийн амжилтаараа эцэг эх, гэр бүлээ баярлуулна. Таны бүтээлч байдал тань дотоод боломжоо сайн нээхэд хүргэнэ.
Хилэнц: Гадаад нөлөө нь таны тэнцвэртэй байдлыг алдагдалд оруулж мэдэх тул эртнээсажлаа төлөвлө. Хувийн хэрэглээгээ сайн тодорхойлж, зарцуулах төсвөө тооц. Эргэн тойрон толгой эргэм асуудал олон байх тул ихэнх зүйл санасан ёсоор бүтэхгүй байх. Элдэв хуйвалдаан, хов живээс болгоомжил. Эд хөрөнгөтэйхолбоотой зарга шийдэх хэрэггүй байж магадгүй.
Нум: Бүтээлч байдал нэмэгдэж, шинжлэх ухаан судлах, ном зохиол унших, аливааг эргэцүүлэн бодох зэргээр бие сэтгэлээ тайвшруулахад таатай байна. Гэхдээ хэт их хийсвэр байвал сэтгэл санаа хямарснаас болоод ажлын ачаалал даахгүй байдалд хүрч магадгүй. Хайр дурлалын адал явдлаас хөндий байхыг хичээ. Таны төсөөлөөгүй үйл явдал хувийн харилцаанд тохиож болзошгүй.
Матар: Аяллаар явах, агаар салхинд гарах нь тааламжтай байна. Мөн албаны гэхээсээ илүүтэй хувийн ажлууд илүү бүтэмжтэй байх болно. Амьдралын дадал зуршлаа өөрчлөх болон илүү туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авахыг хүснэ. Сэтгэл санааны байдал эрх чөлөөг мэдрэх юм бол гэрэл гэгээ, баяр хөөр дүүрэн байна.
Хумх: Хайртай хүнтэйгээ харилцаа сайнгүй байгаа бол болгоомжгүй байдлаар буруу үг хэлэхээс сэргийл. Санамсаргүй байдлаар гомдоохгүйн тулд сэтгэл хөдлөлөө хянаж байх нь чухал үе. Амарч тайвшран, аж амьдралаа тунгаан бодох нь алжаал тайлах гол хүчин зүйл болно. Салхинд гарах, спортоор хичээллэх зэргээр өөрийгөө тайвшруулах нь таатай байна.
Загас: Таны бусдыг татах чадвар олон ажлыг бүтээхэд ашигтайгаар нөлөөлөх болно. Аливаа харилцаагаа сайжруулахад эерэг хандлага их нөлөөлөх болно. Эрч хүчээ хуримтлуулах үе тул түүнийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Хэрэв хайртай дотнын хүнээ гомдоосон бол өөрийн алдааг сайн сайхан үйлдлээр засаж залруулаарай.