Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
26-27-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна.
2024 оны 10-р сарын 26-ны 20 цагаас 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.