Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 25

2024.10.27 / НЯМ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07.30-17.42

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын давхарласан 25, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:30-17:42. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа