“Иргэн-цэргийн харилцаа”-ны анхан шатны сургалт төлөвлөгөөний дагуу энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас 5 дахь жилдээ зохион байгуулсан тус сургалтыг Зэвсэгт хүчний Иргэн-цэргийн харилцааны төвийн бүрэлдэхүүн бие даан удирдаж явуулснаараа онцлог байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан сургалтад ахлагчийн бүрэлдэхүүнийг өргөнөөр хамруулсан нь тэднийг хөгжих, харилцан мэдлэг, туршлагаа солилцох боломжийг нээсэн өгөөжтэй арга хэмжээ болов.
Сургалтыг лекц, семинар, бүлгийн дасгал, үүссэн цагийн байдалд хийх дадлага ажил гэсэн цогц байдлаар явуулжээ.