Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх "Галлахдаа анхааръя" нэгдсэн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Намрын хуурайшилт ихтэй байгаа энэ үед хүйтэн сэрүүний улирал ирж, айл өрхийн галлагаа, эрчим хүчний хэрэглээ ихсэж гал түймрийн тоо, хохирол өсөх хандлагатай байгаа тул Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн батлагдсан "Гэр хорооллын айл өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг гэр хорооллын айл өрхүүдэд зохион байгуулж, заавар зөвлөмж өгч болзошгүй эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа юм.