Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөл /ITPEC/-тэй хамтран 38 дахь удаагаа зохион байгуулж буй “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт” Азийн 7 оронд нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад нийт 90 шалгуулагч хамрагдаж байна. Энэ удаагийн шалгалтад Орос улсаас шалгуулагчид зорин ирж шалгалт өгч байна.