Цаг үеийн мэдээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 30 дахь удаагийн уралдаант наадмын гала тоглолт 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж шилдэг хамтлагууд шагналаа гардан авлаа. 

Тус наадмын гала тоглолтод Хан-Уул дүүргийн 3 сургуулийн найрал дууны хамтлаг оролцлоо.

Тусгай барйанд Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,

Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,

МОНГОЛЫН НАЙРАЛ ДУУНЫ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛААР: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг

Таны сурталчилгаа