Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн Холбоонд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын II сургууль буюу Тува-Урианхай хүүхдийн сургуулийн өсвөр бөхчүүд, эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийх хивсийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Цэнгэл сумын II сургуулийн захирал З.Нарантуяад гардуулан өглөө. 

МҮБХ үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх үүргийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува-Урианхай II сургуулийн “Цэнгэл хайрхан” хүүхдийн бөхийн дэвжээнд амжилт хүсэж, Үндэсний бөхийн холбогдолтой ном, сурах бичиг, дүрмийн товхимлуудыг өгч дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Таны сурталчилгаа