Монголын Волейболын холбооноос 10 сарын 21-27-ны өдрүүдэд 2024 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Эерэг эрчим нэмье" урианы дор Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд хөвгүүдийн 99 баг, охидын 77 баг, нийт 176 багийн 2160 тамирчин, 350 гаруй дасгалжуулагч багш нар 7 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багануур дүүргээс хөвгүүдийн 2, охидын 2 баг тус тэмцээнд оролцож дасгалжуулагч Б.Хатанзориг, Г.Төгөлдөр туслах дасгалжуулагчтай "Багануур баг" шилдэг дөрөвт шалгарлаа.