Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хүүхэд хамгааллын бодлого батлах тухай А/108 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Онцгой байдлын газар Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эцэг, эхийн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдын хүүхдэд зориулсан "Хүүхэд хамгаалах өрөө"-г тохижуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
"Хүүхэд хамгаалах өрөө"-тэй болсноор хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчин бүрдүүлж байгаа юм.
Мөн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эцэг эхийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүйтэн сэрүүний улирал ирж томуу томуу төст өвчний тархалт их байгаа энэ цаг үед хүүхдүүдийг дархлаажуулах аян өрнүүлж "Монос групп"-тай хамтран витамины бэлгийн багц өгч, Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болон Онцгой байдлын газрын Музейтэй танилцууллаа.