Дундговь аймгийн Хулд сум Бүлээн багийн "Шар цохио" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 13км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 27-ны 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурамд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатжээ.