Энэ долоо хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна (2024/10/28 - 2024/11/03).
Хонь: Энэ долоо хоногт ажил хэргийн үйл явцыг буруу тооцоолох магадлалтай. Аливаа мэдээлэл дутуу байснаас үүдэж асуудалд орно. Харин мэргэжлийн ур чадвараа харуулах юм бол нэр хүндээ өсгөж магадгүй. Сэтгэл санааны байдлаа дээшлүүлж, уруу дорой байдлыг гаргахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулахгүй бол өвчин эмгэг хүндрэх магадлалтай. Олон нийтийн ажилд оролцох бололтой. Эрч хүч нэмэх биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой. Хувийн амьдрал тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Тодорхойгүй холбоо сүлбээ нь итгэл алдсан мэдрэмж авах тул цааш үргэлжлүүлэх хэрэггүй. Болгоомжгүй үйлдэл нь таагүй үр дүнг авчирна. Долоо хонгийн сүүл рүү аливаа зүйлийг нягталж, судалж байдаг зангийнхаа ачаар таагүй зүйлсээс холуур өнгөрч чадна. Уран бүтээлч, ажил хэрэгч уулзалтууд амжилттай болох болно. Харин шинэ содон зүйлийг туршиж үзэх гэж зүтгэх хэрэггүй. Таны зөрүүд зан ямар нэгэн асуудал дагуулж болзошгүй тул зарим тохиолдолд дэргэдэх хүнийхээ үгийг дагаж бай. Илүү идэвх зүтгэлтэй байж, хийж байгаа бүхий л зүйл дээрээ хяналт, анхаарлаа алдахгүй байх юм бол ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй бөгөөд санхүүгийн алдагдлаас сэргийлж чадна. Санхүүгийн нөхцөл боломжийн байх тул ашиг орлого ч чамлахааргүй байна. Ажил хэргийн санал ирэх ч та тийм ч амар шийдвэр гаргаж чадахгүй. Хэрэв та зөвшөөрсөн тохиолдолд гэр бүлд, амьдрах орчноо хүртэл өөрчлөх шаардлага гарч мэднэ. Энэ бүгдэд бие махбод болон сэтгэл зүйгээ бэлдэх шаардлага гарна.
Үхэр: Энэ долоо хоногт найз нөхдийн зүгээс ирэх дэмжлэг, зөвлөгөөг тоолгүй өнгөрүүлж болохгүй. Хуучин дурсамж сэдрээх хэн нэгэн гарч ирнэ. Таны амьдралын нэгээхэн хэсэг болсон найз нөхөд хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Шинэлэг санаа эсвэл сонирхолтой үйлдэл нь хэн нэгэнтэй ойр дотно харьцаа үүсгэж магадгүй. Амьдралд тохиолдох олон зүйл таны хандлагаас хамаарна. Амжилт ололт уналт бэрхшээл ээлжилж байдгийг мартах хэрэггүй. Ажил хэрэгт бага зэргийн өөрчлөлт гарч магадгүй. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд амьдралын идэвхээ бууруулах хэрэгтэй. Аливаа таагүй зүйлийн учрыг олох гэж хэн нэгнийг буруутган болгох гэж хичээх хэрэггүй. Ажлын гэрээ хэлэлцээр байгуулахын өмнө хий хоосон үг яриа нь ямар ч үр дүн өгөхгүй тул ойлгомжгүй саналд татгалзах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү ердийн хэмнэлээр үргэлжилж байсан ажил төрөл гэнэтийн нөхцөл байдлаас болж илүү хурд хүч, ур ухаан шаардах болно. Цаг хугацааны хуваарь таныг маш ихээр дарамтад оруулж магадгүй. Хувийн асуудал гарч танд ачаалал нэлээд их байх бөгөөд урьд өмнө тохиож байгаагүй үйл явдал цухалдуулж болно. Албан тушаал дэвших талаар бодож байгаа хүмүүс өөрийн төлөвлөгөөг нөлөө бүхий хүмүүст танилцуулахад тохиромжтой үе. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хосуудын бие биеэ гэсэн хайр сэтгэл нь эрч хүчээр цэнэглэж чадах болно. Гэр бүлд амар амгалан байдал, харилцан ойлголцол ноёрхох болно. Ах дүү хамаатан садангийн харилцаа холбоо илүү ойртон дотносох үйл ажиллагаа болно.
Ихэр: Энэ долоо хоногт эргэн тойрны уур амьсгал таагүй болж, сэтгэл санаа тогтворгүйтэх магадлалтай. Зөрүүд зан гаргах, бусдыг шүүмжлэх, ямар ч зүйлд сэтгэл дундуур байх зэрэг нь таны эзлэх байр сууринд шууд нөлөөлнө. Нөхцөл байдал огцом уур уцаар, ширүүн зан аашаас болж ихээхэн сөрөг нөлөөтэй болно. Өөрөө өөртэйгөө тэмцэж муу зан авираа тэвчих шаардлага тулгарах байх. Таны төлөө сайхан сэтгэлт хүмүүсийн гаргасан тус дэмийг үл тоох хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах зэрэг төлөвлөгөө ч хүссэн хэмжээний үр дүнг авчрахгүй. Зарим бүтэлгүйтлийнхээ бурууг бусдаас хайх, алдаа гаргахаас зугтах оролдлого хийж магадгүй. Гэвч ихэнх асуудал цагийн аясаар арилах болно гэдгийг санаарай. Ашиг хонжоо хайсан хүмүүсээс хол байж сэтгэл хөөрлөө барьж чадвал хамт олонтойгоо үүсгэсэн сайн харилцаагаа авч үлдэж чадна. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх үе. Мөн хувийн амьдралдаа ч том өөрчлөлт гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрэгцээ, шаардлага багатай шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг зовоож магадгүй. Энэ нөхцөл байдлыг даван гарахад тань эрч хүчтэй, эр зоригтой зан чанар тусална.
Мэлхий: Энэ долоо хоногт хувийн амьдралд тань гэнэтийн таатай зүйл тохионо. Ажлын эрч хүч нэмэгдэж богино хугацаанд ажлаа эмхэлж цэгцэлснээр хамтрагчаа гайхшируулна. Мэргэжлийн чиглэлийн ажилд ч таатай уур амьсгал дүүрэн байна. Буруу үйлдэл, таагүй зан байдал гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байх үе. Мөн бусдын алдаатай үйлдлийг давтахгүй байх тал дээр маш их хичээхгүй бол болохгүй. Өөрийн толгойгүй мэт бусдыг аялдан дагах хэрэггүй. Таны үйл ажиллагаа, санаа бодол бусдын тогтсон хэв маягтай зөрчилдөнө. Ямар ч тохиолдолд өөрийн нэр хүндийг нэгдүгээрт тавихыг зөвлөж байна. Төлөвлөөгүй аливаа зарлага нь таны дансыг нимгэлэх тул арвич, хямгач байдлыг эрхэмлээрэй. Уламжлалт арга барил, зан үйлийг ажил болон амьдралдаа ашигласнаар томоохон алдаа гаргахаас сэргийлэх байх. Зарим тохиолдолд хийсэн алдаагаа хурдан залруулах боломжийг олгох болно. Гэхдээ шинэ санаа ч олон хүний дэмжлэгийг авна. Энэ долоо хоногийн сүүл рүү ажлын салбартаа тодорхой төлөвлөгөөтэй, зөв зохион байгуулалттай байж чадах юм бол амжилт гаргах нь тодорхой болно. Товлосон бүх ажлаа амжилттай гүйцэтгэнэ. Ихэнх ажил тань бүтэх бололтой. Од эрхэс ивээж байгааг та мэдрэх болно. Сэтгэл санаа тогтворжиж бүх зүйл өөр өөрийн байранд орох болно. Таны амжилт бүтээл найдвартай ар тал болж, ажлаа хийх боломжоор бүрэн хангаж байгаа гэр бүлээс их хамаарахаар байна. Эрч хүчтэй, хурц дайчин зан чанар илэрч байна. Ялангуяа эрчүүдийн хувьд бүхнийг чадагч, супер баатар мэт өөрийгөө сэтгэнэ. Гэхдээ хэт шийдэмгий, эрэмгий байдал нь алдаа гаргах нөхцөл ч болно гэж од эрхэс анхааруулж байна.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр дэлхий ертөнцийг гэрэл гэгээтэйгээр харах өнцөг дээд цэгтээ байна. Таны хувьд буян үйлдэж хэн нэгэнд тусалж чадвал энэ нь таатай сайхан энергийг өгөх бололтой. Шинэ ажил эхлүүлэх, сонирхолтой гаргалгаа эрэлхийлэхэд таатай байна. Харин хамт олонтойгоо үл ойлголцолд хүрч магадгүй. Саад бэрхшээл ажлын хүрээлэлд үүсэх магадлалтай. Хэн нэгний таагүй халдлагад өртөж болзошгүй. Худлаа хэлж, хуудуутай үйлдэл хийхгүй байхыг хичээ. Хяналтаа алдаж, хэт омголон байвал таныг хүрээлэх, дэмжих хүн ховор олдоно. Омголон зангаасаа болж үнэнч найз нөхдөө ч алдаж болзошгүй. Харин долоо хоногийн дунд үеэс хойш энэхүү таагүй хандлага алга болж, хамт олноороо бахархах сэтгэл төрж, хүрээлэн буй хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чадна. Танд сонирхолтой байгаа бол ямар ч төрлийн ажил барьж авсан амжилттай байх бөгөөд саад тотгор гарч ирсэн ч даван гарна гэдгийг од эрхэс зөгнөж байна. Бүхий л оюун ухаан, авьяас чадвараа гарган ажиллах чадвар болон сэтгэл танд дүүрэн байна. Таны бусдыг татах чадвар нэмэгдэх болно. Энэ нь амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлүүдийг давахад тус болно. Магадгүй ажил хэргийн шугамаар сонирхолтой хүнтэй танилцана. Энэ нь одоо биш ч алсдаа тус нэмэр болох болно. Худалдаа наймааны ажил дээр туршлагатай хэн нэгний төгсөн зөвлөгөөг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Ганцаараа шийдэж чадахгүй бол итгэлтэй, ойр дотнын хүнтэйгээ сайтар ярилцаарай. Харин аз эзэнд сохроор итгэж, харанхуй нүүдэл хийж болохгүй. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд илүү хашир, хэрсүү байж ухаалаг алхам, зөв сонголт хийж чадна.
Охин: Энэ долоо хоногт ашигтай, ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Өмнө хийж буй ажлаа дутуу орхих хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн тань зөвлөгөө маш чухал гэдгийг санаарай. Хөндлөнгийн хүмүүсийн зөрчилдөөн, сөрөг хандлагууд таныг чиглэн ирж нөхцөл байдлыг таагүй болгож мэднэ. Амгалан тайван байдлаа хадгалж, өөрийн зорилгодоо хүрэхийг хичээгээрэй. Од эрхэс таныг үг үйлдэлдээ анхааралтай хандаж, мөнгө хөрөнгөтэй холбоотой ажилд бодлоготой байхыг зөвлөж байна. Таны мэдрэмж хурц байх тул бүх зүйлд эмзэг хандаж магадгүй. Хайртай хүнтэйгээ ажил амьдралын нарийн ширийнээ хуваалцахыг хүснэ. Сэтгэл зүрхний асуудал нь таныг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа тул ойрын хугацаанд бүтэлгүй хайрын харилцаандаа ямар нэгэн шийдвэр гаргахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү эртнээс авахыг хүсэж байсан үнэтэй эд хөрөнгөө худалдан авах магадлалтай. Ажилсаг хөдөлмөрч хүмүүс удаан хугацаанд хүсэн хүлээсэн амжилтаа олж авах боломжтой. Санаа муутай хүмүүс болон дээд албан тушаалтны зүгээс дарамт шахалт, саад тотгор ирж болзошгүй. Өөрийн хир хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийх гэж зүтгэх нь бүтэлгүйтэл авчрахаас хэтрэхгүй. Боломжтой зүйлээ л хийгээрэй. Мөн өөрийн хийх ажилд хангалттай мэдээлэл, туршлага байгаа эсэхээ эргэн нэг хараарай. Танд ирж байгаа тал бүрийн зөвлөгөөнөөс авах юм их байгааг анзаарах хэрэгтэй. Хийж буй зүйлдээ жижиг гэлтгүй алдаа гаргавал зорилгодоо хүрэх цаг хугацаа хойшлох болно. Харин хайр дурлалын харилцаанд нааштай өөрчлөлт орно.
Жинлүүр: Энэ долоо хоногт өмнөх ажлаа амжуулахгүй байдалд хүрэх ч энэ нь танаас үл шалтгаалсан нөлөө ч байж болно. Холбоо харилцаандаа онцгой анхаарал хандуул. Хамгийн ойрын хүний зөвлөгөө, хамт олны оролцоо нь ажлаа явуулах амар дөт замыг хэлж өгнө. Ээдрээтэй нөхцөл байдлын учрыг аяндаа олж чадна. Эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэх найр наадам, чимээ шуугианаас зайлсхийхийг зөвлөж байна. Гэр бүлийн ярвигтай асуудлаа шийдэхэд таатай үе байна. Маш идэвхтэй, цаг завгүй ажиллах шаардлага байгаа ч түр зуур ч болов амрахаа мартаж болохгүй. Энэ үед таныг хайр халамж дагах болно. Хайр сэтгэлийн харилцаанд ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Энэ долоо хоногийн сүүл рүү од эрхсийн тааламжгүй нөлөөнөөс хамаарч янз бүрийн саад бэрхшээл тохиож болзошгүй. Иймээс ажил амьдралын бүхий л тал дээр анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Хувийн хамтрагч болон хамт олонтойгоо маргалдах байдлаар үл ойлголцолд хүрч болзошгүй. Цар хүрээ ихтэй томоохон ажил төлөвлөх, эрсдэлтэй худалдаа наймаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. Ажил хэргийн асуудлаа зөв шийдэн удирдлага болон хамт олондоо өөрийгөө ур чадвартай, үнэнч шударга хүн гэдгээ харуулна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрт байгаа бүх бололцоог ашиглах шаардлага гарна. Удаан хугацаанд эрхлэн явуулсан бизнесийн салбартаа идэвхтэй оролцоогоор амжилт гаргана. Таны хувьд гэр бүлийн харилцаагаа илүү анхаарах боловч ажлын амжилтдаа ханалгүй илүү ихийг хийхийг хүснэ.
Хилэнц: Энэ долоо хоногт эд материалын хувьд түр зуурын хүндрэл үүссэн ч амьдралын хэмнэлээ алдахгүй байх хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг аль болох эерэг талаас нь тунгаан бодоорой. Эрч хүчтэй, эмх цэгцтэй байдал нь ажил төрлөө ахицтай, үр дүнтэй явуулахад сайнаар нөлөөлөх болно. Хамгийн хэцүү зүйлээ хамтын хүчээр хийх, ур чадвартай хэн нэгний дэмжлэгийг авах зэрэг нь сайн үр дүнд хүргэнэ. Эрч хүч, эерэг энерги нь болж буй үйл явдлыг шударгаар үнэлэх боломжтой болгоно. Хувийн нөөц боломжийг зөв ашиглан бусдын шүүмжлэл, зөвлөгөөг сайн анхаарах хэрэгтэй байж магадгүй. Учир нь хэт их хичээл зүтгэл нь алдаатай байж мэднэ. Энэ долоо хоногийн сүүл рүү анхаарлын төвд эрүүл мэнд байх бөгөөд бүхий л үед амьдралын зөв хэмнэлийн төлөө тэмц. Өөртөө анхааралтай хандаж, дархлаагаа сэргээ. Эрүүл амьдрах гол хүчин зүйл бол ажлын хуваарь тул түүнийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй гэдгийг санаарай. Гэхдээ ямар ч эрсдэлтэй ажил байсан танд энгийн ажлаас илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлэх бололтой. Худалдаа наймааны ажилд ээлтэй байхаас гадна таны төлөвлөж байсан болоод дутуу үлдээсэн үйл хэрэг амжилттай биелнэ. Хийж буй бүхий л ажилдаа хайнга хандахгүй байхыг зөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагаандаа ур ухаанаа дайчлан ажиллах үе. Таны эсрэг сөрөг мэдээлэл цацагдах, өрсөлдөгчдийн өдөөн турхирах үйлдэл гарах зэрэг магадлалтай тул ямар нэгэн хариу арга хэмжээг авах нь зүйтэй. Зарим нөлөө бүхий хүмүүсийн дунд таны нэр хүнд өсөж, тэд таны ур чадварыг өндрөөр үнэлнэ. Харилцааны хандлагаа сайжруулах, нийтэч байдалд суралцах хэрэгцээ ихэснэ. Алба амины бүх зүйлд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Ялангуяа өөрийн зорьсон салбар, чиглэлдээ хүрээллээ нэмэх үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвлөж байна.
Нум: Энэ долоо хоногт ажлаа өөрчлөх, орчноо шинэчлэхийг хүсэж магадгүй. Гэвч энэ нь түр зуурын сэтгэл хөдлөл байж мэдэх юм. Таны ур чадвар ямар байгаагаас үл шалтгаалан дээд газрын шийдвэрийг дагахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Гэхдээ мөнгө санхүүгийн сэргэлт таныг хүлээж байна. Энэ нь танд болон хамтрагч нарт тань ихээхэн урам зоригийг бэлэглэх болно. Хэрэв та өөрийн авьяас, ур чадварт сэтгэл хангалуун бус байвал амжилтад хүрсэн нэр цуутай хүмүүсийн туршлагыг судал. Залуу хүмүүс мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг сайн ашиглах үе. Бичиг баримт бүрдүүлэх, албан тушаалтанд хандах зэрэгт сайн. Ашигтай санал ирвэл хамтрагч тань шийдвэр гаргахад чухал оролцоотой байх бөгөөд үнэнч зөвлөх байж чадна. Долоо хоногийн сүүл рүү тулгамдсан асуудлаа шийдэх тул сэтгэл хангалуун байдлыг мэдрэх боломжтой. Албан ажлын ачааллаас хөндийрч нэг хэсэг чөлөөтэй амьсгал авч чадахаар болно. Найдваргүй харилцаа холбоонд их итгэж болохгүй. Худал хуурмаг байдал, хоосон атаархал зэргээс болж бүх зүйл эмх замбараагаа алдах болно. Тиймээс өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээ аль үед ил гаргах хэрэгтэйг дахин нэг бодож үзээрэй. Бие махбод тавгүйрхэх, хямарч сульдах үзэгдэл тохиож болох ч сэтгэл санаагаар өндөр байх юм бол ноцтой асуудал болохгүй. Таны хамгийн ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүд тань хамт байх болно. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарах үед цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Матар: Энэ долоо хоногт буруу нөлөө үзүүлдэг хүмүүстэй харилцахаа багасгаж, танилын хүрээгээ нэмэх хэрэггүй. Гэр бүлд асуудал үүсэж болзошгүй. Хайр дурлалын асуудлаа эвтэйхэн зохицуулж чадна. Хосууд сонирхолтой хэв маягийг амьдралдаа турших бололтой. Өөрт ирэх ачааллаа багасгахын тулд хамгийн чухал гэсэн ажлаа амжуулах хэрэгтэй. Ажлаа солих гэж байгаа эсвэл албан тушаал горилж байгаа хүмүүсийг таатай мэдээ хүлээж байна. Мөнгө санхүүгийн байдал бага зэрэг дордох тул бүх хэрэглээндээ арвич хямгач, тооцоотой байхыг зөвлөж байна. Уран бүтээл туурвих болон шинжлэх ухааны нээлтэд хүрэх зэргээр орлогын нэмэлт үүсвэрийг бий болгоно. Өмнөх ажлаа түргэн дуусгах тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Ирээдүйн хэтийн төлөвөө тодорхойлох цаг тул хариуцлагатай байж элдэв амлалтад хууртагдахгүй, өөрийн толгойг бусдад мэдүүлэхгүй байхыг анхаар. Ямар ч үйл явдлыг тайвнаар хүлээн авахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү элдвийн зөн совин, санаандгүй учрал тохиолдолд анхаарлаа хандуулж хэрэггүй. Харин хариуцсан ажилдаа нягт нямбай гүнзгий дүн шинжилгээ хий. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээгээрэй. Эрүүл мэндийн асуудал гарвал таны сэтгэл санаанд ихээхэн нөлөөлнө. Сүүлийн үед ачаалал ихтэй ажиллаж байгаа бол амралтыг чухалчилж өөртөө тодорхой цаг зав зарцуулж, эрсдэлд орохгүй байх тал дээр урьдчилан сэргийлээрэй. Амьдралын хэв маяг, орчин нөхцөлөө өөрчилж магадгүй ба таны сонгосон хэв шинжийг олон хүмүүс магтан сайшаана.
Хумх: Энэ долоо хоногт eрам зориг, өөдрөг үзэл нь таны нэр хүнд албан тушаалын байдалд сайнаар нөлөөлнө. Гэхдээ санхүүгийн байдал тийм ч хурдан дээшлэхгүй байх. Зарим хичээл зүтгэл, идэвх чармайлт тань санасан хэмжээнд үр дүнгээ өгөхгүй бололтой. Олон нийтийн өмнө үг хэлэх бол бэлтгэл сайн хийх хэрэгтэй гэдгийг санаарай. Сүүлийн үеийн ажлын ачааллаа тайлж чадахгүй байсан нь таны эрүүл мэндэд хор хүргэж болзошгүй. Ажил албатай холбоотой уулзалт, хүлээн авалтад аль болох очих хэрэггүй. Амьдралд тань хайр сэтгэлтэй холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож мэднэ. Хайртай дотнын хүнээ гомдоосон бол хэрхэн яаж гомдлыг нь тайлахаа сайтар бодож тунгаа. Долоо хоногийн сүүл рүү сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх ба хувийн амьдрал ч мөн тааламжтай уур амьсгалтай байна. Өөдрөг байдлаа алдахгүй, эрч хүчээ үргэлж хэрэгтэй зүйлдээ зарцуулж ашиглаж байхыг зөвлөж байна. Бие махбодын хувьд төдий л тааламжтай биш, ямар нэгэн таагүй байдал мэдэрч байгаа бол хол газар, удаан хугацааны явах ажлаа хойшлуулахыг зөвлөж байна. Ажил хэрэгч хүмүүс хаана ч байсан нэр хүндээ өсгөн, өөрийн ур чадварыг бүрэн дүүрэн илэрхийлэх болно. Эрсдэл дагуулсан, үр дүн нь тодорхойгүй ажлаас хол байх хэрэгтэй байх. Хийж буй зүйлийнхээ гарч болзошгүй хор уршиг, үр дүн аль алийг нь сайтар тооцоолохыг зөвлөж байна.
Загас: Ажил хэргийн үйл явцыг буруу тооцоолох магадлалтай. Аливаа мэдээлэл дутуу байснаас үүдэж асуудалд орно. Зарим тохиолдолд та юу ч хийгээд нэмэргүй тул асуудал шийдэгдтэл биеэ барьж, олны шийдвэрийг дагах нь оновчтой болж мэднэ. Тусламж хүссэн хэн нэгнийг цааш түлхэх хэрэггүй. Аливаа хүсэлтийг эелдгээр хүлээж аваарай. Мэргэжлийн ур чадвараа харуулах юм бол нэр хүндээ өсгөж магадгүй. Харин таны амьдралын эрч хүч бага байх ч бүхий л бэрхшээл саадыг тойрч биш дайрч даван гарна гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэл санааны байдлаа дээшлүүлж, уруу дорой байдлыг гаргахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулахгүй бол өвчин эмгэг хүндрэх магадлалтай. Олон нийтийн ажилд оролцох бололтой. Эрч хүч нэмэх биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой. Гол зорилгоо зөв тодорхойлж, хичээнгүй хөдөлмөрлөж чадвал та хүссэн зүйлдээ хүрэх боломж авах болно. Амьдралын эрч хүч ихсэх тул бусдыг өөртөө татах чадвар өндөр байна. Олон хүнтэй харилцаа холбоогоо сайжруулах боломжтой. Сэтгэл санааны хувьд уналтад орохгүйн тулд илүү анхааралтай байх өдрүүдийн нэг байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож идэвх зүтгэл гаргах шаардлага тулгарна. Хувийн амьдрал тэнцвэрт байдлаа алдахад хүрч мэднэ. Тодорхойгүй холбоо сүлбээ нь итгэл алдсан мэдрэмж авах тул цааш үргэлжлүүлэх хэрэггүй. Болгоомжгүй үйлдэл нь таагүй үр дүнг авчирна.