Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар АНУ руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд АНУ-ын зөвлөх үйлчилгээний “Викс групп консалтинг” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар “Викс групп консалтинг” компанийн хийж гүйцэтгэсэн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээ (IASA) шалгалтын хөтөлбөрт хамрагдах суурь үнэлгээний үр дүн, зөвлөмжийн тайланг авч хэлэлцлээ.