Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчаар ахлуулсан ажлын хэсэг (2024.10.24) Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 065, 284 дүгээр ангиудад "Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлогыг танилцууллаа.
Сургалтад Барилга-инженерийн цэргийн Удирдах газрын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, тус ангийн тусгай салбарын захирагч нар, Зэвсэг хүчний 284 дүгээр ангийн бүрэлдэхүүн, цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн оролцсон.
Бригадын генерал Ж.Болдбаатар: "Батлан хамгаалах сэргэлтийн бодлого нь Монгол Улсын аюулгүй байдал, Монгол хүний үнэт зүйлийн дархлааг нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд бодлогын төвд нь хүн байна. Хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн, алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарсан бодлого хэрэгжүүлнэ" гэдгийг онцлов.
Сургалтын хүрээнд:
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Батлан хамгаалах сэргэлт"-ийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл, Батлан хамгаалахын сайдын 2024 оны 01, 02 дугаар албан даалгаврыг тус тус танилцуулж, нийт бие бүрэлдэхүүнээс тандалт судалгаа авч, нээлттэй хэлэлцүүлэг зохион байлууллаа.