Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Мөрдөст эмэгтэйчүүд” зөвлөгөөнийг өнөөдөр /2024.10.28/ зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Байдраг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Ундараа, Э.Хулан, СХД-ийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн дарга М.Сувд-Эрдэнэ болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 70 гаруй эмэгтэй алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр Гэр бүл судлаач, доктор Ж.Баясгалан, “Рояал” академийн захирал, доктор Ч.Сэлэнгэ, лектор Н.Амаржин нарыг урьж, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Санхүүгээ удирдахуй” сэдвээр хэлэлцэж, санал солилцов.